Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах
бодлогын талаар
Өндөр технологийн аж үйлдвэрийн
салбар нь Монгол Улсын хөгжлийг эрчимжүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн
үндсийг тавих гол хүчин зүйлсийн нэг юм.
2010 оны байдлаар Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 83.22 хувь
нь технологийн багтаамжгүй, 15.12 хувь нь нам технологит, 0.02 хувь нь өндөр
технологит бүтээгдэхүүн тус тус эзэлсэн байна. Үүнээс үзэхэд манай улсын эдийн
засаг уул уурхай, мал аж ахуйн түүхий эдийн нийлүүлэлт болон дэлхийн зах зээл
дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлтээс хараат, эмзэг тогтворгүй байдалтай байгаа юм. Өндөр технологийн аж
үйлдвэрийн салбар нь урт хугацаанд Монгол Улсын ирээдүйн тогтвортой хөгжлийг
хангах тулгуур хүчин зүйл болох учиртай. Ийнхүү дунд хугацаанд биотехнологи,
мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлснээр хөдөө аж ахуйн түүхий
эд, байгалийн баялагийн нөөц, боломжинд тулгуурласан эмийн болон биологийн
идэвхт бодис, гадаадын өндөр технологийн үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийн
сэлбэг эд, анги, програм хангамжийг үйлдвэрлэх, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий
шинэ бүтээгдэхүүнийг бий болгож манай улсын эдийн засгийн өсөлтийг бодитой
нэмэгдүүлэх бололцоотой юм.
Өндөр технологийн аж үйлдвэр гэдэгт: инновацийн дэвшилтэт ололтыг нэвтрүүлэх замаар нэмүү өртөг ихээр шингээсэн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг, тухайн бүтээгдэхүүний нийт өртөгт түүнийг бий болгоход зарцуулсан судалгаа хөгжлийн зардал өндөр хувийг эзэлдэг эдийн засгийн салбарыг ойлгоно.
Өндөр технологийн аж үйлдвэр гэдэгт: инновацийн дэвшилтэт ололтыг нэвтрүүлэх замаар нэмүү өртөг ихээр шингээсэн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг, тухайн бүтээгдэхүүний нийт өртөгт түүнийг бий болгоход зарцуулсан судалгаа хөгжлийн зардал өндөр хувийг эзэлдэг эдийн засгийн салбарыг ойлгоно.
Өндөр
технологийн салбарт биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи, электроникийн салбар багтана.
Өндөр технологийн аж үйлдвэр нь: Монгол Улсыг хөдөө аж ахуйн гаралтай түүхий
эд, уул уурхайн олборлох үйлдвэрлэлд түшиглэсэн эдийн засгаас тэргүүний, дэвшилтэт мэдлэг, технологид
суурилсан мэдлэгийн эдийн засагт шилжүүлэх гарц, аж үйлдвэрийн төрөлжилтийг
эрчимжүүлэн үндэсний баялгийг богино хугацаанд эрс нэмэгдүүлэх, улс орны
өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үндэсний
боловсрол, судалгаа хөгжил, технологи, аж үйлдвэр, санхүү, борлуулалтын сүлжээг
бий болгох үндсэн хүчин зүйл юм.
Төрөөс өндөр технологийн аж
үйлдвэрийн талаар баримтлах бодлого нь
аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи,
инновацийн талаархи төрийн бодлогын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тэргүүний,
дэвшилтэт технологид суурилсан өндөр технологийн аж үйлдвэрийн салбарыг
хөгжүүлэх, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд өндөр технологийн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх, тэдгээрийг
дотоод, гадаадын зах зээлд борлуулах үйл ажиллагааны эдийн засаг, эрх зүйн
таатай нөхцөлийг бүрдүүлэх цогц арга хэмжээг тодорхойлоход чиглэгдэж байна.
Төрөөс өндөр технологийн аж
үйлдвэрийг хөгжүүлэхэд дараахь зарчмыг баримталж байна.
- үндэсний
аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх
үйлдвэрлэл эрхлэхгүй байх;
- экспортод
чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тэргүүн ээлжинд дэмжин хөгжүүлэх;
- төр,
хувийн хэвшлийн үр ашигтай түншлэлд суурилах.
No comments:
Post a Comment