Хуудасууд

Monday, August 19, 2013

“Ажлын гараа” төсөл-Орхон аймагт


             “Ажлын гараа” төсөл-Орхон аймагт
 
  Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу “Ажлын гараа” төслийг хэрэгжүүлэх талаар Хөдөлмөрийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/1578 тоот албан бичгийн дагуу “Ажлын гараа” төсөл Орхон аймагт хэрэгжиж эхэллээ.
 

2013 оны 7-р сарын 15-наас ажлын төлөвлөгөө гарган тус төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж, 8  сарын 1-нээс өвөлжөө барих ажлыг эхлүүлэв.
Монгол улсын их дээд сургууль, Орхон  аймгийн МСҮТ-д суралцдаг нийт 13 оюутан, 1 удирдагчийн хамт Жаргалант сумын Дулаан-Уул багийн Хавчиг гэдэг газарт тус багийн малчин С.Золзаяагийнд өвөлжөө барих ажлыг хийж гүйцэтгэж байна.


              

Оюутан сурагчдын “Гавшгай” баг маань анх амьдрах гэрээ барьж ажлаа эхлүүлсэн бол 8-р сарын 8-ний байдлаар өвөлжөө барих ажил нь 60-70%-д хүрч идэвхи чармайлттай ажиллаж байна.                                                                           
 Хөдөлмөрийн хэлтсийн  ахлах мэргэжилтэн П.Түвшинжаргал, ХАБЭА хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг,  төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Батбулган нар “Ажлын гараа” төслийн хэрэгжилттэй танилцаж, өвөлжөө барих ажлын явц, амьдарч буй ахуй байдалтай танилцаж, мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг оюутнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглэхийг анхааруулж, удирдагч багшид  ХАБЭА-н зааварчлага  өглөө бүр өгч байх талаар  зөвлөлөө

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү