Хуудасууд

Tuesday, September 3, 2013

Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан ажил олгогч байгууллагуудад хийсэн сургалт

Хөдөлмөрийн хэлтсээс Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх  хөтөлбөрт хамрагдсан ажил олгогч байгууллагуудтай хийх уулзалтыг 2013 оны 08-р сарын 30-ний 16:00 цагт Хөдөлмөрийн  хэлтсийн мэдээлэл, зөвлөгөө, зуучлалын үйлчилгээний танхим №406 тоотод                   зохион байгууллаа.
  Тус уулзалтанд  “Дү-До” ХХК, “Ган шаглаа” ХХК, “Эрдэнэт хивс” ХХК, “Хаан Орхон сүлжмэл” ХХК, “Энхоб” ХХК, “Сарны Лянхуа” ХХК, “Өлзийт Сэлэнгэ” ХХК, “Нарны учиг” ХХК, “Мөнх Арвижах” ХХК, “Ширмэг цүнх” ХХК  зэрэг 9  байгууллагын захирал,  холбогдох албан тушаалтнууд оролцож, гарсан хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах талаар зөвлөлдөв.

                                                                             
    Мэргэжлийн боловсрол сургалт, түншлэлийн харилцааны мэргэжилтэн Н.Баясгалан 4-н талт гэрээ байгуулан сургалтанд хамруулсан иргэдийг ажлын байран дээр нь тогтвортой ажиллуулах талаар анхааруулж холбогдох мэдээллийг хийлээ. 
  Хөдөлмөрийн хэлтсээс явуулж байгаа үйл ажиллагаа  болон ХЭД  тухай хууль,   Ажил олгогчийг дэмжих хөтөлбөрийн талаар  мэргэжилтэн Б.Батбулган сургалт хийж, Ажил олгогчийг дэмжих хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгч, тараах материалаар хангав.
 Ажил олгогч байгууллагын захирал, холбогдох албан тушаалтнууд Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд гарсан хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, хариуцсан мэргэжилтнээс зөвлөгөө авч  шийдвэр гаргав.
Гаргасан шийдвэр:  
-Цаашид Хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч ажлын байрны хөдөлгөөний талаарх мэдээ мэдээллийг өгч харилцан уялдаа холбоотой ажиллах
-Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан иргэд, Ажил олгогч байгууллага, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран 10 сард дахин уулзалт зохион байгуулахаар боллоо. 

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү