Хөтөлбөрийн
логик загвар – Энэ нь ердөө таны хүсэн хүлээж байсан үр дүнгийн өөрчлөлт, таны
хийхээр төлөвлөж байсан үйлдэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд танд байгаа нөөц
хоорондын шалтгаан үр дагаврын холбоог үзүүлдэг схем л юм.
Бүрэлдэхүүн хоорондын шалтгаан
үр дагаврын холбоог судлаж ажигласнаар хөтөлбөрийн логик загвар нь энэ хэлхээнд
нөлөөлж болох зүйлийг таамаглахад бидэнд туслана. Хөтөлбөрийн логик загвар
хаанаас гарсан Хөтөлбөрийн логик загварыг хөтөлбөрийн үнэлгээ, төлөвлөлтөнд
20 гаруй жил хэрэглэж байна. Ийм хандлагыг янз бүрээр нэрлэдэг. Тухайлбал,
“шүүн хэлэлцэх хэлхээ” (Torvatn 1998), “Үйлдлийн онол” (Patton 1997),
“Гүйцэтгэлийн бүтэц” (Montaque 1997), Хөтөлбөрийн логик загвар” (Framst, 1995,
Rush and Ogborn, 1991) г.м. Хэрэглэж байгаа нэрнээс үл хамааран энэ бүх
хандлагуудыг үнэлэгч нар түүнийг ХӨТӨЛБӨРИЙН
ОНОЛ гэж нэрлэдэг.
Хөтөлбөрийн логик загвар нь өөрийнхөө зорилгод хүрч чадаагүй хөтөлбөрүүдийн
гайхал төрүүлсэн өсөлт, хөтөлбөрийн менежерүүдийг зүгээр л хөтөлбөрийн
хэрэгжилтийн үйл явц, нөөцийг батлан тогтооход төдийгүй үр дүнг үнэлэх, хэмжих,
тодорхойлох аятайхан аргыг эрж хайхыг албадан, “үр дүнгийн удирдлага”,
хариуцлагад анхаарал хандуулах зэргийн үр дүнд бий болсон. Менежерүүдэд энэ
шинэ зорилтыг шийдвэрлэхэд туслах тодорхой, логик үндэслэлтэй бэлэн арга
байхгүй байдаг. Иймд логик загвар нь хүлээж буй дараалсан үр дүнгүүдийг
тодорхойлох үр дүнтэй хэрэгсэлд тооцогддог. Энэ нь үр дүнг хэмжихэд ямар
өгөгдөхүүнүүдийг цуглуулж дүн шинжилгээ хийх зохих шалгуур үзүүлэлтийг
тодорхойлох үндэс нь болдог. Хөтөлбөрийн логик загвартай яаж ажиллах вэ?
Логик загвар нь дараах
бүрэлдэхүүнийг багтаадаг: Урьдчилсан нөхцөл –Шалтгаан үр дагаврын
хэлхээнд нөлөөлж буй хүчин зүйлийг харахын тулд урьдчилсан нөхцөл зайлшгүй
хэрэгтэй. Хөтөлбөрийн логик загварын бүрэлдэхүүнүүд: нөөцүүд, үйлдлүүд,
бүтээгдэхүүнүүд, үр дүнгүүд, үр нөлөө Нөөцүүд –Энэ нь хүмүүнлэгийн арга
хэмжээг авч явуулах, бэлтгэхэд ашиглах хүний, санхүүгийн, материал-техникийн,
мэдээллийн нөөцүүд. Хөтөлбөрийн загварыг ашиглах үед хүлээж буй бүтээгдэхүүнийг
бий болгохын тулд ямар нөөц хэрэгтэйг бид авч үздэг. Үйлдлүүд - Нөөцийг
бүтээгдэхүүн болгон хувиргана. Тэр нь өөртөө дараах зүйлийг хамааруулна:
ЮНИСЕФ –ын зохион байгуулалтын
бодлого нь хүний эрхийг сахин хамгаалахад үндэслэсэн хандлагыг ашиглахыг
шаарддаг. Хүлээж буй үр нөлөөгөө гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн байдлын байр
сууринаас тодорхойлдог. Түүнээс гадна урт хугацааны үр дүнд хоѐрдогч, тойруу,
эсвэл урьдчилан хараагүй үр дүнгүүд (эдийн засагчид түүнийг “гаднах” гэж
нэрлэдэг) хамаарагдана. Энэ хөтөлбөрт сонирхогч талууд эерэг, сөрөг нөлөө
үзүүлж болно. Жишээ нь: бага орлоготой гэр бүлийн нэмэлт орлогыг хангах
хөтөлбөрт хамаарагсад хүүхдээ сургуульд явуулснаар орон нутгийн хэрэглээний
бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлж, худалдан авах эрэлтийг ихэсгэж, тэгснээрээ
нэмэлт ажлын байр, орлогыг бий болгоно. Хөтөлбөрийн бүрэлдэхүүнийг бичиглэхэд
ийм хандлага шатласан хөтөлбөртэй бүрэн нэг дор байж болно. Ийм хөтөлбөрт
хүлээж байгаа үр нөлөө хөтөлбөрийн зорилготой, үр дүнгүүд хөтөлбөрийн зорилттой
тохирдог. Хөтөлбөрийн логик загварын бүрэлдэхүүн хэсэг хоорондын шалтгаан үр
дагаврын холбоо Хөтөлбөрийн логик загвар бүрэлдэхүүн хэсэг хоорондын
шалтгаан үр дагаварын холбоог үзүүлнэ. “Хэрвээ ... тэгвэл ...” .
Нөхцлүүд ба урьдчилсан
нөхцөл Хөтөлбөрийн менежерүүд
шийдвэрлэх хэрэгтэй асуудлууд яаж холбогддог, энэ шийдвэрлэх асуудлыг бий
болгож байгаа хүчин зүйлийг бодож, хөтөлбөр ямар байх шийдвэрээ цэгнэж ул
үндэстэй гаргах боломжтой. Тэрчлэн өөрийн урьдчилсан нөхцлийг ч тов тодорхой
гаргаж чадна. Хөтөлбөрийн логик загварын бүрэлдэхүүн хэсэг хоорондын шалтгаан
үр дагаврын холбоонд хянаж болохгүй хүчин зүйлүүд (жишээлбэл, макро эдийн
засгийн байдал, улс төрийн нөлөө, цаг агаарын байдал),хөтөлбөрийн гаднах орчны
үндсэн хүчин зүйлүүд эерэг болон сөрөг нөлөөлж болно.
Хэрвээ янз бүрийн хөтөлбөрийн
үр дүнд хүрсэн, бас тодорхой тодорхой урьдчилсан нөхцөл бүрдсэн бол тэгвэл
тогтолцоо, байгууллага төдийгүй, хүн амын сайн сайхан байдалд хүлээж байгаа үр
дүнд хүрнэ
Хэрвээ бүх үйлчлэлийн үр дүнд
хүлээж байгаа бүтээгдэхүүнээ авсан, бас тодорхой урьдчилсан нөхцөл бүрдсэн бол
тэгвэл бүтээгдэхүүнүүд хүлээж байгаа богино, урт хугацааны үр дүнг авчирна.
Хэрвээ зайлшгүй нөөцийг үр
дүнтэй ашиглаж чадвал зохих үйлчлэх хүн, үйл явц, тодорхой байж, бас тодорхой
урьдчилсан нөхцөл бүрдсэн бол тэгвэл үйлдэл хүлээж байгаа бүтээгдэхүүнийг өгнө.
Хэрвээ хөтөлбөрийн менежерүүд
хөтөлбөрийн логик загварт тодорхой нөөцөө төвлөрүүлж чадвал, бас тодорхой
урьдчилсан нөхцөл бүрдсэн бол тэгвэл тэд үйлдэл хийж чадах болно.
Нөлөө
Үр дүн
Бүтээгдэхүүн
үйлдэл
Нөөц
Шалтгаан үр дагаврын холбооны
шатлалд бусад байгууллагуудад удирдагдах, хөтөлбөрийн нэмэлтэд хамаарах дотоод
урьдчилсан нөхцлийг оруулж болно. Жишээ нь: янз бүрийн байгууллага, институтууд
үр дүнд хүрэхийн тулд бие биенээ нөхөж ажиллах, ганцаараа байсан ч болно. Үүний
тулд байгууллага бүхэн бололцооноосоо хамаарч өөрийн хийх ажлаа гүйцэтгэдэг янз
бүрийн хамтын ажиллагааг бий болгоно.
Хөтөлбөрийн логик загварын
яагаад, юу, хэн, хэзээ, яаж Яагаад ?
Хөтөлбөрийн логик загвар
хөтөлбөрийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг, бас түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийн
тодорхой ойлголтыг хангах ѐстой. Логик холбооны хоорондын холбоо нь сайн
төлөвлөлт, мониторинг, үнэлгээний үндэс болно. Мөн сонирхогч талуудын хоорондын
хөтөлбөрийн мэдээлэл солилцоог сайжруулна. Юу ? Хөтөлбөрийн логик загвар
дараах зүйлийг тодорхойлох ѐстой: - Хөтөлбөрийн бүрэлдэхүүнүүд - Хөтөлбөрийн
янз бүрийн үе шатанд, тэрчлэн хөтөлбөрийн бүтээгдэхүүн, үр дүн, үр нөлөөнөөс
хүн ам ашиг хүртэх ѐстойг оруулаад оролцогч хүмүүс, тэдний хувь нэмэр, үүрэг -
Логик холбоо, туйлдаа хүрсэн холбоо, үйлдлийн дараалал (Хэрвээ ... тэгвэл ...),
хүсэн хүлээж буй үр дүн,үр нөлөөнд хүрэхийн тулд ямар дараалал хэрэгтэйг
тодорхойлох хэрэгтэй. - Урьдчилсан нөхцөл нь харьцангуй энэ холбоонуудаар
хийгдэх бөгөөд хөтөлбөрийг тогтвортой ,өндөр үр дүнтэй байлгаж чадах эрсдлийн
үр нөлөөг тооцох, эсвэл стратегийн шийдвэр гаргахад менежерүүдэд боломж
олгодог. Хэн? Хөтөлбөрийн логик загварыг боловсруулах, дахин харахад бүх
сонирхогч талууд оролцох ѐстой: - Хөтөлбөрийн хамтрагч талуудын хооронд логик
загварыг боловсруулах, хэрэгжүүлэх явцад халуун маргаан үүсч болно. Үүний
тусламжтайгаар хэрвээ түүнийг нэг хүн боловсруулсан бол, логик загвар,
мониторинг, үнэлгээ илүү бодитой болно. Ийм танилцуулах үйл явцад цаг гаргах
хэрэгтэй. - Хөтөлбөрийн логик загвар жинхэнэ танилцуулах хандлагыг ашиглан
хөтөлбөрийг боловсруулахад сонирхогч, хамтран ажиллагч талуудыг татан
оролцуулах боломж олгоно. - Хэдий хэр их танилцуулах үйл явц байна, төдий хэр
хөтөлбөрийн төлөвлөлтөнд оролцогчийн логик, бусад оролцогч, тэрчлэн үндсэн
сонирхогчийн логиктой жиших боломж олдоно. Хэзээ? Хөтөлбөрийн логик
загварыг боловсруулах нь – тасралтгүй үйл явц. - Хөтөлбөрийн мөчлөгийн ямар ч
үе шатанд хөтөлбөрийн логик загварыг боловсруулж, ашиглаж болно. Үнэлгээ
явуулах, боловсруулах хэрэгсэл болгон түүнийг үнэлгээний асуултууд,
мониторингийн төлөвлөгөөний шалгуурыг тодорхойлоход хэрэглэнэ.
- Хөтөлбөргийн логик загварыг
боловсруулахад, ялангуяа түүний бүрэлдэхүүнийг журамлах, тодорхойлох үйл явцад
нэг л адил үйлдлийг олон дахин давтах хэрэгтэй болдог. Логик загварыг тогтмол
дасан зохицуулах шаардлагатай. Түүнийг анхааралтай судлаж, олон дахин харж үзэх
хэрэг гардаг. Иймээс хөтөлбөрийн боловсруулах үйл явцад шалгах, дахин хянаж
шалгах хэрэгтэй. Яаж? Хөтөлбөрийн логик загварыг боловсруулах үед нэг л
үйлдлийг олон дахин хийх хэрэгтэй болдог. Үйл явцад бүх сонирхогч талууд
оролцох ѐстой. Хөтөлбөрийг боловсруулах үйл явцад олон адил алхамыг хийх
хэрэгтэй. Хөтөлбөрийн иж бүрдэл логик загвар Амьдрал дээр хэлхээний
бүрэлдэхүүнүүд одоог хүртэл зурснаас бага зэрэг нийлмэл. Жишээ нь: Үр дүнд
нэгэн зэрэг цуврал үйлдлийн тусламжтайгаар хүрч болно.
Нэг үйлдлийн, эсвэл төслийн
бүтээгдэхүүн нөгөө нэг үйлдэл, эсвэл төслийн нөөц байж болно.
Хөтөлбөрийн логик загвар нэлээд
хүнд байж болох үйл ажиллагааны янз бүрийн чиглэл хоорондын шалтгаан үр
дагаврыг хэвтээ чиглэлд мөрдөхөд туслана.
Хөтөлбөрийн логик загварын
боловсруулалт – Зохих сонирхогч талууд оролцсон, олон дахин давтагдах үйл явц
бөгөөд хөтөлбөрийг боловсруулахад үйл явцуудын олон үе шатууд давтагддаг.
1 Шийдвэрлэх асуудлууд,
түүний шалтгааныг тодорхойлох – Дүн
шинжилгээ, эсвэл үзэл баримтлалын ямар нэгэн бүтцэд (Жишээлбэл, хүний эрхийг
сахин хамгаалах зарчимд г.м.)тулгуурлах ѐстой. Үүнд мод хэлбэрийн диаграммыг
ашиглаж улс оронд болж буй нөхцөл байдлын мэдээллийг цуглуулах дүн шинжилгээнд
үзэл баримтлалын бүтцийн хэрэглээний үр дүнг гаргаж болно.
2 Дүн шинжилгээ хийж
асуудлыг шийдвэрлэж болох нь уу гэдгийг тогтоох – Ямар шийдвэрлэх асуудлууд байгаа, түүний алийг нь
шийдвэрлэх гэж оролдож байна, ямар үр дүнд хүрэх, ямар хязгаарлалттай тулгарч
байна гэдгийг янз бүрийн байгууллагууд хийж тодорхойлно.
3 Анхаарлаа төвлөрүүлэх
шалтгааныг сонгон авах – Нэг ба
хоѐрдугаар шатанд болон хөтөлбөрийг хамтран гүйцэтгэгчийн чадвахид үндэслэн
ямар шийдвэрлэх асуудал, түүний шалтгаанд өөрийн хүчийг төвлөрүүлэхээ сонгоно.
4 Зорилго, үр нөлөөг
тодорхойлох - Шийдвэрлэх асуудлыг
эсрэгээр нь томъѐолох нь зорилго/үр нөлөөний томъѐолол байх ѐстой.
5 Шууд үр дүнг тодорхойлох – Үүний үр дүнд дараалсан, эсвэл шаталсан өөрчлөлтийг
тодорхойлох хэрэгтэй, үр дүн нь зорилгод, эсвэл хүлээж буй үр нөлөөг авчирна.
6 Үйлдэл/нөөцийг тодорхойлох
– Бүтээгдэхүүнийг бий болгох,
гүйцэтгэх хэрэгтэй үйлдэл бүрийн нөөцийг тодорхойлон гаргана.
7 Бүтээгдэхүүн хоорондын
холбоог босгох – Бүтээгдэхүүн,
үйлдэл, нөөцөөс логик гинжин хэлхээг босгох хэрэгтэй. Тэрчлэн бүтээгдэхүүний
ямар үйлдлүүд бусад үйлдлийн нөөц болж болохыг тодорхойлно.
8 Гаднах хүчин зүйлийг тодорхойлох
– Эерэг нөлөөлөх хүчин зүйл, заримдаа
үүнийг хөтөлбөрийнбайж болох хэмжээ гэх, эсвэл үе шат бүхний үр дүнд сөрөг
нөлөөлөх хүчин зүйлүүд байж болно.
9 Загварын бүрэн эсэхийг
шалгах -
Бүтээгдэхүүн бүрийг 2 өнцөгөөс
харах:
Энэ бүтээгдэхүүн яагаад хэрэгтэй нь тодорхой
юу, өөрөөр тэр хэлбэл, тэр тавьсан зорилт, хүлээж буй үр дүнтэй яаж холбогдож
байна
Энэ
бүтээгдэхүүнийг яаж гарган авдаг нь тодорхой юу, өөрөөр хэлбэл, хүлээж байгаа
бүтээгдэхүүнийг гарган авахад зайлшгүй хүргэх үү?
Үр дүнгүүдийн бүтэц,
хөтөлбөрийн логик загвар, логик бүтцүүд: Янз бүрийн зорилтыг шийдвэрлэх янз
бүрийн хэрэгслүүд Үр дүнгүүдийн
бүтэц, хөтөлбөрийн логик загварууд, логик бүтцийн матрицууд - Энэ бүгд цөмөөрөө
үр дүнгээр хөтөлбөрийн төлөвлөх хэрэгслүүд. Хэрэгсэл нэг бүр нь хөтөлбөрийн
боловсруулах, янз бүрийн удирдлагад ашиглахад тустай. Үр дүнгүүдийн бүтцүүд
Үр дүнгүүдийн бүтэц – Энэ нь Ашигласан байж болох хэмжээ, шалтгаан – үр
дагаврын холбоо болон хөгжлийн зорилгод яаж хүрсэнийг тайлбарлах логик
хөтөлбөрийн хэрэгсэл юм.
Үр дүнгүүдийн бүтцийг үр
дүнгүүд, зорилтууд, үр нөлөө/зорилго гэж авч үздэг. Логик бүтэц Логик
бүтцийн матрица – Энэ нь удирдлагын хэрэгсэл, нөхцөл байдалд, голдуу төслийн
түвшинд авах арга хэмжээний төслийг сайжруулахад ашигладаг. Стратегийн элементүүд
(нөөцүүд, бүтээгдэхүүнүүд, үр дүнгүүд, үр нөлөөнүүд) –ий тодорхойлолт, тэдний
хоорондох шалтгаан үр дагаврын холбоо, шалгуур үзүүлэлтүүд, тэрчлэн арга
хэмжээний уналт, эсвэл амжилтанд нөлөөлөх байж болох хэмжээ, эрсдлийг
хамааруулдаг. Хөгжлийн зорилгод арга хэмжээг үнэлэх, гүйцэтгэх, төлөвлөхөд
туслана. (OECD/DAC,2002) Хөтөлбөрийн логик загварууд, логик бүтцүүд хөтөлбөр
доторх шалтгаан үр дагаврын холбооны тогтолцоонд гол анхаарлаа хандуулдаг.
Логик загвар логик бүтцийг бодвол хөтөлбөрийг илүү илэрхийлнэ: Тэр бүрэлдэхүүн
хоорондын холбоо, дараалал, үйлдлийн гүйцэтгэлийг харуулдаг. Логик бүтцэд бас
тийм л мэдээлэл байдаг
Логик бүтцүүд хөтөлбөрийн логик
загварыг бодвол тодорхой мэдээллийг их агуулдаг ба удирдлагын доод түвшинд
(стратегийг тодорхойлоход бус төслийн удирдлагын түвшинд) ашиглахад
зориулагдсан. Логик бүтцийг байгуулахад хөтөлбөрийн логик загварыг боловсруулах
үеийнх шиг тийм логик үйл явцыг ашигладаг. Гагцхүү дүн шинжилгээний бүтцийг
байгуулахад илүү гүнзгий – шалгуурыг тодорхойлох, энэ шалгуурыг, эсвэл
мэдээллийн эх сурвалжийг шалгах дүн шинжилгээ явуулдаг. Иймээс логик бүтэц
хөтөлбөрийн логик загварын бүрэлдэхүүн нэг бүрийн шалгуурыг тодорхойлохыг
албаддаг. Байж болох хэмжээ бол матрицын заавал байх хэсэг.Байж болох хэмжээ
бусад төслийн үр дүнгүүд, бусад байгууллагын үйл ажиллагааг хамруулж болно.
Өргөн хөтөлбөртэй логик загварын үндсэн дээр тодорхой төсөлд хэд хэдэн янзын
логик бүтцийг боловсруулж болно. Нэг төслийн бүтээгдэхүүн нөгөөгийнхөө нөөц нь
байж болно. Логик загвар ба үнэлгээ Үнэлгээний төлөвлөгөөний боловсруулалт Хөтөлбөрийн
үнэлгээг төлөвлөх үед, ялангуяа энэ ажилд хөтөлбөрийн түнш оролцох ахул, логик
загвар дараах асуудлуудын үндэс болно:
Үнэлгээний тэргүүлэх асуудлуудыг тодорхойлох
Хамгийн их тодорхойгүй байдалд хамаарах хөтөлбөрийн
бүрэлдэхүүнүүд, байж болох хэмжээг тодорхойлоход туслана.
Янз бүрийн сонирхогч талуудын хамгийн чухал
гэж үзэж байгаа үр дүнгүүдийг илрүүлэхэд туслана.
Энэ бүх асууудлуудад хариу авах үнэлгээ
явуулах хугацааг тодорхойлох
Хөтөлбөрийн хэрэгжүүлэх нэлээд сүүлийн
хугацаанд голдуу хүрдэг, үр дүн, үр нөлөөнд хамаарах, асуудлын үнэлгээ,
шалтгаан үр дагаварын гинжин хэлхээнд эхлээд ойр байрласан бүтээгдэхүүнүүд,
үйлдлүүд, нөөцүүдэд хамаарх үнэлгээний асуудлыг хөнгөхөн ялгах. Тэрчлэн энэ нь
дүн шинжилгээний нэг л адил түвшинг шаардах (Шалтгаан үр дагаврын холбооны
гинжин хэлхээний ямар хэсэгт тодорхой асуултын мэдээллийн эх сурвалжийг олж
болох) үнэлгээний асуудалд хариу өгөхийн тулд үнэлгээний янз бүрийн аргыг хаана
ашиглаж болохыг тодорхойлоход туслана.
Үнэлгээ хийх хэрэгсэл
Хөтөлбөрийн логик загварын боловсруулалт бүр
боловсруулах нарийвчлах үеийн үнэлгээнд, эсвэл үнэлгээ явуулахын эхэнд
үнэлгээний тэргүүлэх асуудлыг тодорхойлоход туслана. Хөтөлбөрийн логик загварын
оролцоотойгоор үнэлгээ явуулахад үнэлгээний объектд хамаарах нэгдсэн ойлголтонд
янз бүрийн сонирхогч талууд туслана.
Хүлээж байгаагүй гадны хүчин зүйл, логик
залгаагүй зүйлийг илрүүлэх, байгууллагын зорилго,түүний зохих нөхцөл байдалд
логик үндэслэлтэй дүн шинжилгээ хийх ашигтай хэрэгсэл
Хөтөлбөрийн
логик загвар хөтөлбөрийн үр нөлөө, үр дүн, бүтээгдэхүүн гаргахад нөлөөлөх
гаднах хүчин зүйлийн хүлээж буй утга санааг илэрхийлэхэд туслана.
Хөтөлбөрийн логик загвар хөтөлбөрийн биелэлт
хэр зэрэг ахисан, үйл хэргийн явцад ямар засвар төсөлд хийж болохыг хариулна.
Явцын хяналт үнэлгээнд
хөтөлбөрийн логик загваруудыг ашиглах нь Хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилтийн явцад логик загварыг ашиглах нь
төлөвлөлт, явцын хяналт, үнэлгээг системчилэхэд туслана. Логик загварууд ба
явцын хяналт
Хөтөблбөрийн логик загварууд хөтөлбөрийн янз
бүрийн бүрэлдэхүүн хэсгийг нарийсгахад туслана. Иймээс тэр нь янз бүрийн
бүрэлдэхүүн хэсгийн (нөөцүүд, үйлдлүүд, бүтээгдэхүүнүүд, үр дүн, үр нөлөөнүүд)
шалгуур үзүүлэлтийг тодорхойлох үндэс болдог.
Хөтөлбөрийн янз бүрийн хэсгийн хоорондын
шалтгаан үр дагаврын холбооны дарааллыг тогтоосноор логик загвар ямар явцын
хяналт хэрэгтэй, тэдний тэргүүлэх ач холбогдлыг зэрэглэхэд туслана. Үүний тулд
хэд хэдэн асуудлуудыг авч үзэхийг шаарддаг:
Логик загвар хөтөлбөрийн ерөнхий үр дүнд
зайлшгүй хэрэгтэй завсарын үндсэн үр дүнг тодорхойлоход туслана. Жишээлбэл, нэг
үйлдлийн бүтээгдэхүүнүүд саадыг арилгах нөхцлийг бий болгох, эсвэл нөгөө
үйлдлийн нөөц нь болж болно. Явцын хяналт үнэлгээний ажил хамгийн гол үйлдэл,
үр дүнд төвлөрөх ѐстой.
Хөтөлбөрийн логик загварыг боловсруулах
явцад ямар байж болох хамгийн тодорхойгүй урьдчилсан нөхцөл нь ойлгомжтой
болдог. Ийм явцын хяналт, ялангуяа тогтворгүй, уналтанд орсон нөхцөлд,
хөтөлбөрт нөлөөлж байгаа олон хүчин зүйлүүд байнга өөрчлөгдөж байгаа үед маш
чухал
Тэрчлэн хөтөлбөрийн логик загвар тодорхой
шалгуур үзүүлэлт бүхэн хөтөлбөрийн тухай танд өгүүлж байгааг тодорхойлох үндэс
болдог. Энэ нь шалгууруудыг тодорхойлох, тайлбарлахад туслана. Жишээлбэл,үр
нөлөөний шалгуур үзүүлэлтийг тайлбарлахад (жишээ нь,дутуу хоололт буурсан)
гаднах хүчин зүйл, хөтөлбөрийн янз бүрийн үр дүнг тооцож үзэх хэрэг болдог.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад логик загвар
үйлдлийн биелэлтийг хянах, ялангуяа завсарын үр дүн дараачийн үйлдлийн нөөц
болоход үндэс нь болдог.
Хавсралт В. Эрсдлийн дүн
шинжилгээ Хавсралт Г. ХЛХ аргын дагуух логик асуумж Хайрцагласан логик
хандлага (ХЛХ) 1.ХЛХ юуг илэрхийлэх вэ? 1.1. Ерөнхий мэдээлэл ХЛХ арга –
Төслийн төлөвлөлтийн өөрийгөө илүү таниулсан олон аргуудын нэг. Энэ аргыг бүр
1960-аад оны үед төслийн төлөвлөлтийг боловсруулагч нар ашиглаж эхэлсэн ба
одоог хүртэл дэлхий даяар өргөн хэрэглэдэг. Хөтөлбөрийн төлөвлөлтөнд хамтран
ажилладаг талууд НҮБ, Европын холбоо, СИДА, НОРАД, Германы техникийн хамтын ажиллагааны
агентлаг, Австралийн олон улсын хөгжлийн агентлаг зэрэг олон улсын
байгууллагууд энэ аргыг ашигладаг. Төслийн хөтөлбөрийн зорилтот төлөвлөлтөнд
өргөн ашигладаг энэ аргыг товчхон илэрхийлбэл:
1. Төслийн үр дүнг дүгнэх,
явцын хяналт, үнэлгээ, дүн шинжилгээ хийх зорилгод чиглэсэн төлөвлөтийн
хэрэгсэл
2. Төслийн төлөвлөлтийн үед
бүтэцжүүлэн санаж сэтгэх логик дүн шинжилгээний туслах хэрэгсэл
3. Төслийн янз бүрийн хамтран
ажиллагсдын хооронд яриа хэлцэл хийх, зохицуулахад туслах жагсаасан асуултуудтай,
бүтэцжүүлж хайрцагласан хэрэгслийг зүй ѐсоор хэрэглэх үед
4. Үйл явцыг үүсгэх янз бүрийн
бүрэлдэхүүн хэсгүүд (шийдвэрлэх асуудал, зорилго, түншлэгч, төлөвлөлтийг
хэрэгжүүлэх г.м.) –ийг өөрийн хайрцагтаа нэгтгэсэн төлөвлөлтийн хэрэгсэл.
Төслийг матрицын тусламжтайгаар илэрхийлж болно. (Хавсралт А ба Б)
5. Оролцогч/хариуцагч/
эзэмшигчийг хангах хэрэгсэл.
ХЛХ зорилтот төлөвлөт гэж юу
бэ?
Тайлагнах цэг нь хүрэхээр чармайж буй зорилго.
Энэ зорилгод хүргэж болох бүх төрлийн үйл ажиллагаанд тогтмол дүн шинжилгээ
хийж байх.
Дүн шинжилгээг бүхэл байдлаар, хэсгүүдэд
хувааж явуулна.
ХЛХ-ыг төслийн мөчлөгийн бүх
үе шатанд (бэлтгэх, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох) заавал хэрэглэнэ. Эцэст нь,
олон үе шаттай дүн шинжилгээ ХЛХ-г ашиглан явуулсан төслийн баримт бичиг/төлөвлөлтөнд
түүний үр дүнг гаргасан бол төслийн зөвлөлгөөн бүрт түүний хэрэгжилтэнд
хяналт тавьж, идвэхитэй ашиглах ёстой. Төслийг
хэрэгжүүлэх явцад төслийн баг шинэ нөхцөл байдалтай уялдуулан төлөвлөгөөнд
зарим засвар, нарийвчлал шаардлагатай бол хийж болно. ХЛХ-г хэрэглэхдээ уян
хатан байж, өвөрмөц нөхцөл байдлыг сайтар харгалзвал зохино. Аргын үндэс нь
үзүүлж буй үйлчилгээ, бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн (зорилтот бүлэг)
хэрэгцээг хангахад төслийн хөгжлийн зориулалт, утга санаа байдаг гэсэн бодолд
оршино. Өөрөөр хэлбэл, ямар нөөцүүд ашигласан нь чухал биш, эцсийн үр
дүн/зорилго нь чухал. ХЛХ-ын гол үзэл санаа нь авбал зохих үйлдлийг
хэлэлцэхдээ бус, юунд хүрэхээр (үр дүн/зорилгоос) эрмэлзэж байгаагаас яриагаа
эхлэхэд оршино.
|
No comments:
Post a Comment