Жижиг, дунд үйлдвэрийн салбарын
төсөлд тавигдах шалгуур үзүүлэлтийн жагсаалт
1. "Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль“-ийн
5 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, жижиг, дунд үйлдвэр
эрхлэгчээр бүртгүүлсэн байх;
2. Аж үйлдвэрийн салбарын бодлого, тэргүүлэх
чиглэлд нийцсэн байх;
3. Татвар, Нийгмийн даатгал болон хугацаа
хэтэрсэн зээлийн өргүй, эргэн төлөлт хэвийн байх;
4. Хуулиар хориглоогүй
барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд
хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэл,
жагсаалтыг гаргаж ирүүлэх;
5. Үйлдвэрлэл, үйлчилгээ,
худалдаа эрхлэх техникийн нөхцөл, байгаль орчны болон үйл ажиллагаа явуулахад
шаардлагатай холбогдох бусад зөвшөөрлийг авсан байх;
6. Ажлын байрыг хадгалсан,
нэмэгдүүлсэн, шинээр бий болгох тоог тусгах;
7. Бараа, бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлтэй
байх;
8. Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн
30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх;
9. Төслийн ерөнхий стандартыг хангах;
No comments:
Post a Comment