Хуудасууд

Thursday, March 10, 2016

Жижиг, дунд үйлдвэрийн салбарын орон нутгийн чанартай төсөлд тавигдах шалгуур үзүүлэлтийн жагсаалт





1.     "Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль“-ийн 5 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн байх;
2.     Аж      үйлдвэрийн салбарын бодлого, тэргүүлэх чиглэлд нийцсэн байх;
3.     Татвар, Нийгмийн даатгал болон хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, эргэн төлөлт хэвийн байх;
4.     Хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэл, жагсаалтыг гаргаж ирүүлэх;
5.     Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх техникийн нөхцөл, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох бусад эөвшөөрөлтэй байх;
6.     Ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн, шинээр бий болгох тоог тусгах;
7.     Бараа, бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлтэй байх,үйлдвэрлэлийн хүчин чадал, тоо хэмжээг нэмэгдүүлсэн байх;
8.     Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх, сүүлийн гурван жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;
9.     Төсөл хэрэгжүүлэгч нь тухайн орон нутагт бүртгэлтэй байх;

10.  Төслийн ерөнхий стандартыг хангах;

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү