Хуудасууд

Wednesday, June 17, 2020

Жуулчны хөтөч, тайлбарлагч нарт тохиолдсон хөгтэй явдлууд


·       Хөдөөний хүүхнүүд их ганган дандаа нүүрээ буддаг гэлээ нэг нь. Би ч нээх тоосонгүй. Маргааш өглөө нь айлын эмээ нүүрээ будаад, учиргүй уруулын будаг түрхээд байхаар нь хайчих юм бол гээд хараад байсан чинь, гараад ямаагаа саасан гэж яриад бөөн инээдэм.

 

·       Говьд явж байхад нэг жуулчин та нар ямар ч замын тэмдэг тэмдэглэгээгүй газраар, GPS-хэрэглэхгүйгээр яаж яваад очих газраа олоод ирдэг юм гэж гайхан асууж байсан. Тэгэхээр нь манай жолооч нарын толгой дотор тэр GPS чинь суучихсан байдаг юмаа гэсэн чинь нээрэн л тиим юм уу даа гээд санаа алдаж билээ.

 

 

·       Аялал эхлээд Улаанбаатараас дөнгөж гараад Баянцогт хавьд л явж байсан байх. Гэнэт нэг франц эмэгтэй жуулчин маань уйлаад эхэллээ... За юу нь болохоо байсан юм бол доо гэж халгаж, халгаж юу болов зүгээр үү гэтэл "Би амьдралдаа анх уаа  ийм олон адуу нэг дор давхилдаж байгааг харж байна. баярлаад уйлчихлаа" гэж билээ.

 

·       Үдийн хоол идэх зуур жолооч маань мотороо гаргаад ирлээ, жуулчид ухаан алдах нь холгүй. Одоо ингээд аялал дууслаа гэж бодож ам руу нь хоол ороогүй гэсэн. Одоо ингээд л аялал дуусах нь гэж бодох хооронд жолооч мотороо цэвэрлээд буцаагаад боочихов. Нөгөө хэдэн жуулчид гайхах бишрэх уйлах дуулах баярлах дээрээ тулж билээ.

 

·       2005 онд хотод мотоциклтой 2 гадаад нөхөртэй зам дээр таараад, ард нь бичсэн байсан вэбээр нь дамжиж холбогдон оройжин буу халж суусан юм. Замын замын хууч хөөрөөд Өлгийгөөр орж ирсэн гэнэ. BMW мотоциклтой явсан. Шаварт суугаад гаргаж чадахгүй байсан хөдөөний залуучууд ирээд холд гэж дохиж зангаад чирч татаад гаргаж өгсөн гэсэн.  Гэвч мотор нь асаагүй гэнэ. Юу гэхийн зуургүй малчин залуус задлаад эхэлж. Боль гэж хэлмээр байвч нутгийнхнаас айгаад яаж ч чадахгүй шаналж байтал өнөө хэдэн залуус засаад асаачихаж. Нөгөө хоёрын нүд нь орой дээрээ гарчихсан BMW-ийн мотоциклыг засч чаддаг хүн тэр бөглүү хөдөөд яагаад морь унаад архи уугаад явж байна аа гэж билээ. 

 

·       Нэг малчныд буулаа. Малчин эрээс Шинэ Зеланд малчин жуулчин хэдэн адуутайг нь сонирхлоо. 2 азарга адуутай гэхээр нь би 40-50-иад юм гэж хэлж өглөө. Тэгтэл жуулчин маань бүр толгой сэгсэрснээ хөөх тийм олон адуу ч ёстой их зарлагатай. Би 4 морио дийлэхээ болиод 2-ыг нь зарсан гэв. Малчинд хэлтэл бөөн инээдэм боллоо. Малчин мөнөөх эрээс өөр ямар малтайг асуулаа. Нөгөөх маань 5000 гахайтайгаа хэлсэнд малчин эр бүр гайхаад арай л "уначихсангүй". Гахай ч хэцүү юм байна лээ. Манай 5 гахай талаар нэг тарж гүйгээд цуглуулах гэж их юм болдог. Яаж тэр 5000 гахайгаа хариулдаг юм бол гэж билээ. Нутаг нутгийн баячуул аа гэж....

 

·       Нэг удаа 2 австрали эмээтэй бүтэн 7 хоног явсан, жолооч ах Жавхлангийн ганц СД-тэй. "Ээжийн чанасан цай" дууг эргүүлж сонссоор байгаад, дууны утгыг хэлэхэд эхлээд их гайхаж байснаа дараа нь Монголчуудын эцэг эх, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийг биширч, дууг нь дагаж аялдаг болоод хоёулаа С.Жавхлангийн хэд хэдэн СД аваад буцсан даа.

 

·       Солонгос жуулчид эхлээд хонь ямаа харахаараа өхөөрдмөөр хөөрхөн эгдүүтэй гэдэг юм. Харин хорхог идсэнийхээ дараа харахаараа тэднийг идвэл амттай даа гэж боддог болчлоо гэж ярьж инээлдээд байдаг.

 

·       Наадмаар ирсэн нэг нөхөр тугтай давхиж яваа машиныг хараад ихэд сэтгэл хөдлөсөн гэнэ. Мань хүн морь унахаар очихдоо солонгос монголын далбаа барьчихсан, та энэ хоёрыг чихэнд нь унахгүйгээр тогтоогоод өгөөрэй гэж билээ.

 

·       Гадаадын жуулчидын хөтөч нараасаа хүсэж байсан хөгжилтэй хүсэлтүүд:

 

·       Хорхогны даралттай тагтай бидон миний араас аваад явуулаарай гэж захиж байв. Хүсэлтийнх нь ёсоор Нарантуулаас аваад явуулсандаа... одоо карентинд хорхог хийгээд идэж байгаа биз.

 

·       Япон жуулчидтай хөдөө яваад тэгсэн нойл яваад алга болчихсон ирдэггүй . Бас харагддаггүй . Дөхөөд очсон ккк хөдөөний модон нойлийн гишгүүр банзан дээр хөлөө жийгээд суучихсан босож чадахгүй ГАЦСАН байлаа гэж ккк . Бараг 20 - иоод жилийн өмнө ккк модон жорлонд явган сууна гэдэгийг мэддэггүй байсан юм билээ ккк тэр нь ядаж шинэ нойл байсан болохоор банз нь ч шинэ тулдаа гайгүй өнгөрч билээ ккк

 

·       2 жуулчин тэмээ худалдаж аваад говиор өөрсдөө аялна гээд тэмээгээ арай гэж олоод худалдаж аваад явсан. Тэгээд тэмээгээ суулгаж, босгож чадахгүйгээ мэдээд тэрийгээ 2 хужаа мотоциклээр тулаад тэр шөнөдөө нэгийг нь хулгайд алдаад 1 мототой сундлаад хот орж ирсэн байдын.

 

·       Сарлагны толгой авч явна гээд сүйд болсон, хилээр яаж гаргахав дээ

 

·       Цагаан зээр хармаар байна гэхээр нь 10 гаран мянгыг харуулчлаа, чоныг нь бас харуулчлаа, аргал янгир хармаар байна гэхээр нь бас үзүүлчлээ, зэрлэг гахайтай таарлаа, бас 6 зүйлийн тогорууг нь үзүүллээ, тэгсэн 5жи идмээр байна гэхээр нь олоод өглөө, хотод очоод хамт караокедий гэхээр нь ёсоор болголоо тэгсэн адаг сүүлд нь манийгаа аваад явах гэж байдаг байна ш дээ, намайг аваад явмаар байна хамт явчаач гэж авсан (энийг бичсэн хүн нь эрэгтэй)

 

·       Тайгад оччихоод АТМ байгаа юу гэж асуусан

 

·       Монголчууд үхрийг ганц цохиод унагадаг гэсэн би ч чадна гээд 2 хуруугаа хугалсан хүн мэднэ (бразил)

 

·       Нэг баазын хананд өлгөсөн зургийг худалдаж авна, яг энэ зураг л надад таалагдаж байна гэж зүтгээд... Нөгөө зураг нь ядаж байхад “.... жуулчны баазын хамт олонд дурсгав ... он” энэ тэр гэсэн бичигтэй.

 

·       Саалийн сандалыг нь худалдаж авч байсан

 

·       Мишок бас ор байсаар байтал шуудайтай ноосыг дэлгэж унтана гэж зүтгэсээр байгаад унтсан байдгын. Явах өглөө нь ноосноос сувинер болгож хэсгийг аваад явсан

 

·       Таг хөдөө очсоноо пизза хүргэлт захиалаад өг гээд нэхэж байсан солонгос үнэхээр аймар байсан шүү.

 

·       Олон жилийн өмнө нэг охин манай жолоочд дурлаад(жоохон гүзээтэй) тэр гэдэс нь таалагдаад байна тэвэрч үзмээр байна гэж билээ. Хүсэлтийг ёсоор болгосон нь гай болж захиа зураг хэсэг зөөсөн санагдах юм. Шолбойсон юм байх юм бодсон гоё хатуу гэдэс байна гэсэн хаха

 

·       Америк гэр бүлтэй говь яваад. Эхнэр нь дан цагаан мах иддэг. Нөхөр нь хөдөө айлд очоод тайлбарлаж бгаа юм. ” Манай эхнэр 4 хөлтэй л биш бол юуны ч мах иддэгГэхээр малчинд орчуулаад өгсөн чинь малчин гурван хөлтэй ямаа заагаад ” энийг идэх үү” гсн чинь их сандарч билээ.

 

·       Дээхэн үед аяллын жолооч нар говийн аялалд явахаараа майктай юм уу эсвэл шалдан цээжээ гаргаад яваад байдаг байсан. Та цамцаа өмсөөч гэхээр халууцаад байна гээд үгэнд ордоггүй байлаа. Нэг удаа хэдэн гэй франц жуулчинтай явж байсан, нөгөө хэд хөтлөлцөөд л үнэсэлцээд л... Тэрэнд нь Монгол жолооч нар дургүй пээ паа болоод л. Тэгхээр нь эд нар та нарын мө.өмийг ямар гоё юм гээ л хоорондоо яриад явна гэсэн п... болоо л явцан. Түүнээс хойш нэг ч удаа цамцаа тайлаагүй л юмдаг ккк.

 

·       Нэг израйл асуудаг юм. Монголчууд холын зочиндоо эхнэрээ өгч хонуулдаг үнэн үү, үнэн бол энэ айлын эхнэртэй хонож үзмээр байна гээд. Дөнгөж гэрлэсэн залуухан айл байсан, эхнэр нь тун хөөрхөн цагаан шар хүүхэн байсан. Монголын тухай маш олон худал мэдээлэл байдгын зах зух нь гэж хэлж өгсөн.

 

·       Шанхын хийдэд заавал хононо гэж зүтгээд тэгээд хонуулсан даа

 

·       Ази жуулчин хүндэрсэнийхээ дараа онжигоо заавал усаар шүршиж цэвэрлэнэ гээд байдаг арга бараад жижиг усны савны тагыг цоолоод дэлгүүрээс наалдан пад гуурс авч наагаад нэг гар ажиллагаатай шүршигч хийж өгч билээ. явталаа хэргэлсэндээ хөөрхий

 

·       Солонгос хосууд гэр судалж баахан юм асууж байснаа ер нь хүүхэд яаж хийх вэ хаана яаж гэж эсууж билээ ккк

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү