ЭНЭ
ЖИЛИЙН СОНГУУЛЬ БА ТҮҮНИЙ ЭРГЭН ТОЙРОН
Найм
дахь удаагийн буюу 2020 оны сонгууль олон мандаттай томсгосон мажиратор
хэлбэрээр явагдана. Энэ нь Монгол Улсын хэмжээнд жижиг 76 тойрогт хуваагддаг
байсныг томсгоод 29 том тойрогт хуваасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн
тойргийг томсгосноор сонгогчдын тоо ихэсч, 2-3 мандаттай болохоор сонгогчид
мандатын тоогоор хүн дугуйлах хувилбар бөгөөд сонгуулийн тогтолцооны хувьд
хамгийн муу сонголт.
2008
онд эл тогтолцоогоор яваад үр дүнд нь сонгогчид санал нийлэхгүй эсэргүүцэж
долдугаар сарын 1-ний харамсалтай үйл явдал болсон.
Сүүлийн үеийн судалгааг харахад, сонгогчдын дийлэнх нь цэвэр шинэ
хувь нэр дэвшигчдийг дэмжинэ гэсэн байна. Энэ нь өөрөө сонгогчид хуучин
удирдагчдаас ямар нэгэн үр дүн олж хараагүйг илтгэж байгаа юм. Товчхондоо
сонгогчдын бодол сэтгэхүй, хандлага өөрчлөгдсөн. Тэр бүү хэл сонгуулийн үеэр
хар пи ар, нэгнээ гүтгэдэг, мөнгө тараадаг, царцаа нүүлгэдэг арга барилаа
өөрчлөх хэрэгтэй болсныг судалгаа харуулж байна. Өмнө нь сонгуулийн
төлөвлөгөөг зөвхөн мэдрэмж, туршлага дээр суурилж стратеги нь хийгддэг байсан
бол энэ удаагийн сонгуулийг мэдлэгт суурилсан цэвэр тунгалаг өрсөлдөөнийг
дэмжсэн стратегийг боловсруулан ажиллах нийгмийн захиалга үүсээд байна.
Ингэснээр улс төрийн сонгуулийн шинэ соёл төлөвших, улс төрчдийн үргүй зардал,
эрсдэл буурч, зорилгодоо хүрэх магадлал нэмэгдэх, санхүүгийн оновчтой
зарцуулалт бий болох гээд олон эерэг үр дүнг хэлж болно. Улс төрийн үйл
ажиллагааны хувьд тасралтгүй, тогтвортой болж сайжирна.
Энэ жилийн сонгуулийн тогтолцооны сул тал. Олон мандаттай
томсгосон мажиратор тогтолцоог ямар тохиолдолд сонгодог гэхээр, эрх барьж
буй нам нь ялах магадлалаа өндөр байлгахаар тооцсон сонгуулийн стратеги
болчхоод байна. Энэ нь эрх барьж буй намын хувьд сонгож болох хамгийн сайн
сонголт байж мэдэх ч улс орон, иргэдэд бол сайн биш. Бүүр сонгодог ардчилалтай
орнууд болох Америк, Герман, Англи, Япон зэрэг орнуудад олон мандат бүхий
томсгосон мажиратор тогтолцоо сул тал ихтэй тул хэдийн татгалзчихсан. Одоо
хэрэглэгдэж тогтолцоонууд дотроос хамгийн муу хувилбар гэсэн үг. Харамсалтай нь
эрх баригчид ухралт хийсэн сонгуулийн хууль баталсан нь дахиад иргэд,
сонгогчдынхоо хүсэл сонирхлын эсрэг үйлдэл хийчихлээ. Шууд хэлэхэд цэвэр
өрсөлдөөнийг боомилж, бодлогын өрсөлдөөнд оролцох танигдаагүй шинэ залуу улс
төрчид, эмэгтэйчүүдэд хаалт болсон шийдвэр юм.
Тогтолцооны хувьд муу хувилбарыг мэдсээр байж ялах магадлалаа
бодож нийгмийн захиалгын эсрэг хийж буй амьд үлдэх гэсэн арга. 1992
оноос хойших долоон сонгуулийн үр дүн үүнийг харуулж байна. Нэг нам дараалаад
дахин олонх болсон тохиолдол байхгүй. Тэр дүр зургаараа ч эд нар томсгосон
тогтолцоог сонгохоос өөр аргагүй байсан гэж хувь хүний зүгээс үзэж байгаа. Сөрөг хүчин хэчнээн эсэргүүцээд ч
дийлсэнгүй 65 хүч түрэн баталсан.
-СОНГУУЛИЙН СТРАТЕГИ
ГЭДЭГ НЬ: дахин
давтагдашгүй, цор ганц санааг гаргаж ирэх, өөр байх, оновчтой байх, тасралтгүй
ялгарах шинж чанар бүхий үйл явц ажиллагааг л хэлээд байгаа юм. Одоо бол
улстөрийн намуудын сонгуулийн стратегийг хэн хийгээд байна гэхээр мэдрэмжтэй,
туршлагатай гэгдэх үе үеийн намын лидерүүд хийж байна. Эд нараас мэдрэмж бас
туршлага гарна. Туршлага бүр сайн байдаггүй. Туршлага бол өөрөө алдааны
цуглуулга. Манай туршлага бүхий улс төрчдийн мэдрэмж нь нөгөөх л хар пи ар,
харлуулалт, гүтгэлэг, мөнгө тараах, царцаа нүүлгэх. Гаршсан арга, туршлага нь
энэ. Ингэж сонгуулийг удирдаж байгаа нь өөрөө сонгууль ийм явдаг гэдэг
ойлголтыг нийгэмд үүсгэчихсэн. Сонгуулийн технологи энэ юм байна гээд улс
төрчид нь ойлгочихсон. Энэ бол хатуу үнэн.
Гэтэл нийгмийн захиалга иргэд сонгогчид судалгаа,
мэдлэгт суурилсан зөв стратеги төлөвлөлт бүхий цэвэр тунгалаг өрсөлдөөнийг
хүсч байна.
Томсгосон тойргийнхоо онцлогоор бол хэцүү. Гэхдээ нийгмийн
захиалга бол эрэгтэй улстөрчдөөс уйдсан байна. Эрчүүдийн давамгайлал,
манлайллаас уйдсан. Эмэгтэйчүүдийг сонгох магадлал бас өндөр. Эмэгтэй лидерүүд
гарч ирэх бүрэн боломж байгаа. Харамсалтай нь хоёр том нам болон бусад намуудад
эмэгтэй лидерүүд цөөхөн байна. Сонгууль өөрөө маш хатуу байдаг. Тиймээс
эмэгтэйчүүдээс хатуу чанга байх, тэр ирж байгаа дайралт мессежийг даваад гарах
сэтгэлийн тэнхээ шаарддаг учраас түүний ард гараад үлдэх эмэгтэйчүүд маш цөөхөн
санагддаг. Энэ жилийн сонгууль медиа талдаа болно. Тиймээс залуучуудын идэвх
оролцоо ч нэмэгдэнэ. Шинэ үеийн сонгуулийн технологи ашиглан, цэвэр өрсөлдөж,
бодлогын мэтгэлцээн, үнэнд ойр шийдэл гарц яриад тэр нь хэмжигдэхүйц байвал
залуучуудын сонгуулийн идэвх нэмэгдэнэ. Залуу шинэ нэр дэвшигчид үүн дээр
нэгдээсэй гэж хүсч байна. Ингэж чадвал бид стратегийн маш том нөөцөө сонгуульд
оролцуулж, саналыг нь авч чадна. Хуучин улс төрчид үүнийг хийхгүй хийсэн ч
сонгогчид хүлээн авахгүй.
Олон мандаттай томсгосон мажоритар тогтолцооны онол нь өөрөө нэг
нам дийлэнх олонх болох магадлал тун бага. Тухайн гурван мандаттай тойрогт
15 хүн байхад эхний гурван хүн л гарна. Нөгөө л нэг уламжлалт сонголт,
сэтгэлгээгээр хоёр том намаа нэг, хоёрт дугуйлчих хандлага гарна. Гурав дахь нь
нийгмийн захиалга байх боломжтой. Шинэ залуу улс төрчид, эмэгтэйчүүдэд маань
гурав дээр гарч ирэх боломж байна. МАН, АН дангаараа, МАХН хоёр намтай
эвсээд, ШИНЭ эвсэл нь орж ирээд, ХҮН нам “Электорат” хөдөлгөөнтэй эвсээд таван
цул эвсэл болчихлоо. Тэгэхээр хоёр мандаттай тойрогт нийгмийн захиалга хэцүү
харагдаад байна. Одоо мөрийн хөтөлбөрөөрөө ялгарсан стратеги явуулах ёстой.
Гэтэл мөрийн хөтөлбөрөө танилцуулсан намуудад ялгарах, онцгой байх шинж чанар
буюу тэдэнд ямар ч стратеги алга. Хэрэгжих боломжгүй, тооцоо судалгаагүй
амлалтууд сонгуулийн ирцийг бууруулах, нөгөө стратегийн нөөц бүхий 18-35 насны
залуучуудыг 63,7 хувийг сонгуульд оролцохгүй байх хандлага руу түлхэчихэж
байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хандлага хуучин улстөрчдийн амьд үлдэх башир
арга шүү. Тиймээс шинэ залуу улстөрчид цэвэр тунгалаг өрсөлдөөнд нэгдэж, бүтэшгүй
боломжгүй амлалтуудаа зогсоож, судалгаа, мэдлэгт суурилсан боломжит юмнуудаа
ярьж шинэ үе гэдгээ нотлох хэрэгтэй байна.
No comments:
Post a Comment