Уйгур үсэг
Босоо уйгур үсгийг Их Монгол төр халх түмний дээдэс Хэрэйд, Найманаас авжээ.
Уйгурууд VIII зуунд Сири-ээс эрт үедээ христийн шашин авсныг гэрчлэх доорх бичээс Турфанаас дорношоо орших Булаик суурингаас олджээ.
Уг бичээст Вифлеемийг – Бидильхим; Иродыг – Иродис хан; Мессия –Мсиха гэж бичжээ. Уг бичээст уйгур гэх үг байхгүй боловч судлаачид уйгурын бичээс гэнэ. СИЭ ТББ-ын судлаачид энэ сэдвээр хийсэн судалгаагүй тул энэ удаа байгаа материалыг хүргэнэ.
Плано Карпины "Монголуудын түүх" номондоо "Чингис хаан хэсэг завсар авсны дараа бэлтгэлээ базаж Гуирын нутаг руу дайтахаар морьдов; тэр хүмүүс - христийн шашны несториан урсгалтан; тэр тэднийг дайрж эзлээд урьд бичиг үсэггүй байсан Татарууд [Хамаг монголууд] тэдний үсгийг авч Монгол үсэг гэж нэрлэх болвой" гэж бичжээ. Плано Карпины Хэрэйдийг Гуир гэж бичжээ. Тэгэхээр Хамаг монголууд үсэг бичгээ христийн шашны неосторян урсгалтанаас авжээ.
Рубрук Бэш балга хотын уйгурууд нь умарын загалмайтан мал аж ахуйтан, исламын шашинт саррацин хоёр холилдож үүссэн ард түмэн гэдгийг хоёргүй санаагаар хэлжээ. Уйгурыг бүрдүүлсэн загалмайтнууд нь умаршаа Хархорины эргэн тойрон бэлчээр дагаж аж төрж буйг тэр бичжээ. Рубрукын энэ хэсэг халх түмний түүхэнд маш чухал учир эхийг нь уншина уу.
Рубрук Дорны улсаар аялсан номондоо: “Дурьдагдсан Югурууд нь загалмайтан, саррацин [ислам шашинт ард түмэн] хоёрын холиос [ирлийз] бөгөөд миний бодлоор буюу хувийн минь дүгнэлтээр тэд "ганц бүтээгч"-ийг [God; Бог] шүтнэ.
Тэд Чингис хаанд дагаар орсон хотуудад амьдарч байсан бөгөөд тэдний хаанд тэр [Чингис хаан] охиноо өгчээ.
Нөгөө Каракарум (Хархорум) тэдний нутагт оршдог бололтой бөгөөд мөн Пресвитер Иоан хаан болон түүний дүү Унка-гын (Ван хааны) газар тэдний нутагийг тойрон хилэлдэг ажээ.
Сүүлийх нь умаршаа бэлчээр дагаж, Уйгурууд өмнөшөө ууланд аж төрнө. Үүнээс Моалууд (Монголууд) тэдний үсэг бичгийг авч, уйгурууд тэдний гол бичигчид бөгөөд бараг бүх неосториан шашинтан үсэг бичигтэй” гэж бичжээ. Тэр Хархоринг уйгурын газар ус гэж хэлж байна. Мөн несториан шашинт Хэрэйд Ван хааныг Рубрук уйгурт оруулж, несториан болгон Уйгур бичиг мэднэ гэж тэр бичжээ. Неосторян шашинт уйгурууд нь халх түмний дээдэс тул монголууд халх түмний дээдсээс буюу неосторян шашинт Хэрэйд, Найманаас үсэг бичгээ авжээ.
Пресвитер Иоана хааны тухай хэдэн үг: Пресвитер – загалмайтан шашинтны ахлагч гэх ухагдахуун. Өтүгүн нутагт мал аж ахуйтан, загалмайн шашинт Пресвитер Иоана хаан гэгч нэр хүндтэй хаан аж төрж байжээ. Түүнийг зарим судлаачид “Онг” болон “Иоан” хоёр ижил дуудаглагтай учир Хэрэйдийн Онг буюу Ван хаан байх гэж таамаг дэвшүүлжээ.
Рубрукийн бичсэн газар нутгийн баримжаагаар Пресвитер Иоана хаан нь шашин төрийг хослуулж барьсан, эрт үеэс загалмайн шашин дэлгэрсэн Хэрэйдийн хаан, эсвэл Найман хаан байх магадалтай. Мөн Эрт үедээ Хэрэйд, Найманы ард түмэн нэг захиргаанд байх үеэс алдаршсан нэгэн хаан байх магадалтай гэж энэ сэдвээр өөрийн судалгаагүй СИЭ ТББ-ын судлаачид бид таамаглаж байна.
Несториан (НОТ-ын 386-451) нь Констатнинополь дахь нэгэн сүмийн тэргүүн сири хүн байжээ.
Уйгурууд Бэш балга-д очсон баримт
Хуучин Тан төрийн бичиг номд: “Арван таван аймаг баруун тийш Хэ ло луд (Харлагад) очив. Нэг нь Ту фанд (Турфан-өнөөгийн Шинжаан Уйгурын өөртөө засах орон, Турфан тойргийн хот) очив. Нэг нь Ан шид очив” гэж 836-р онд Киргизууд ирж Уйгурын орд балга хотыг шатааснаас болж зугтсан зарим уйгур аймгийг бичжээ.
Бэшбалик хотын туйр БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Джимсар хошуунд бий. Доорх зургыг харна уу.
Хамаг монголууд XIII зууны эхэнд үсэг бичиггүй байсныг Жүвэйни, Рашид, Плано Карпины, Рубрук дөрөв баталжээ.
Дүгнэлт: Халх түмэн НОТ-оос урьдах 209-р оноос буюу Хүннү төрөөсөө өнөөг хүртэл 2233 жил үсэгтэй бичигтэй аж төрсөөр байна. Хамаг монголууд үсэг бичгээ XIII зуунд халх түмний дээдсээс тухайн үеийн неосториан шашинт, өөрсдийгөө албан ёсоор Хэрэйд, Найман гэх боловч заримдаа югур, гуир гэж нэрэлж байсан ард түмнээс үсэг бичгээ авжээ. Бид Хүннүгийн хойчис халх түмний түүхийг Монгол төрийн түүхэнд нууснаас болж 2233 жилийн үсэг бичгийн соёлтой ард түмэн гэдгээ олж харсангүй байжээ.
No comments:
Post a Comment