Соц нийгмийн үед жолооч нар хол газар олуулаа яавж байжээ.Нэгэн
жолооч хоол хийх болохоор байнга гурил зуурдаг байжээ.Нэг өдөр бусад нь
түүнээс яагаад гурил зуурдгийг нь асуухад:
Гарны хир сайн гардаг юм гэжээ.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2012 оны 12 сарын 31 –ний өдрийг хүртэл хугацаанд гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай Монгол Улсын хууль гарсан нь үйлдвэрлэгчдэд чухал ач холбогдолтой цаг үеэ олсон хууль гэж МҮХАҮТ-ын зүгээс үзэж байна.Хуульд зааснаар гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем“-ийн /БТКУС/ ангиллын дагуу Засгийн газар батлах бөгөөд ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийн газар дээр энэ жагсаалтыг боловсруулах ажил ид явагдаж байна.